2008.01.01

Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа болно

Нийслэлийн Төр захиргааны Хангарьд ордонд ирэх сарын эхээр Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа болно. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаагаар Сонгинохайрхан дүүрэг 24-р хороо Баруун салаа чиглэлийн  авто замын хойно, Баянхошуу уулын баруун урд талд авто үйлчилгээний зориулалттай газар, Сонгинохайрхан дүүрэг 21 -р хороо төмөр замын 361-р гарамаас хойш 1.8 км зайд, Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын баруун талд үйлдвэр агуулахын зориулалттай газар зарах юм байна. Мөн "Хотын шинэ төв"-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төвлөрсөн бөөний худалдааны төв зориулалтаар ашиглах газрыг дуудлага худалдаагаар зарах аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.