Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ
2011.05.30

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн урилгаар 2011 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 3-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевтэй ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, бусад удирдах хүмүүстэй уулзан, Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай хамтарсан Тунхаглалын үзэл санааны дагуу хоёр орны харилцаа, тухайлбал худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэх юм.elbegee-middle

Энэхүү айлчлалын зорилго нь хоёр улсын сайн хөршийн уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, стратегийн түншлэл,  эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар урагшлуулах, Оросын удирдагчидтай тогтоосон нөхөрсөг харилцаа холбоог бататгахад оршиж байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.