Байнгын асаргаатай иргэн улиралд нэг удаа мөнгөн тусламж авах эрхтэй
2011.05.30

Байнгын асаргаатай иргэн улиралд нэг удаа мөнгөн тусламж авах эрхтэй

Бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй, бусдын асрамжид байнга байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрсэн хүн улсаас  улиралд нэг удаа мөнгөн тусламж авах эрхтэй байдаг. Иргэн та уг мөнгөн тэтгэмжид хамрагдахын тулд дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай.

asargaatai-irgenҮүнд : Өргөдөл, сум, хорооны Засаг даргын тодорхойлолт,  Байнгын асаргаанд байдаг тухай өрх, багийн эмчийн тодорхойлолт, Байнгын асаргаа шаардлагатайг тогтоосон тухай дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын /суманд сумын эмнэлгийн ерөнхий эмчийн/ тодорхойлолт, Байнгын асаргаанд байгаа хүний иргэний үнэмлэх, хуулбарын хамт /16 насанд хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт/, Аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр зэрэг материалууд ордог байна. Мөнгөн тэтгэмж авах иргэн нь бүрдүүлсэн материалаа орон нутагт бол  Сумын нийгмийн ажилтанд, Нийслэлийн иргэн бол  харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст өгнө. Таны мөнгөн тэтгэмж авах нөхцөлийг халамжийн ажилтнууд 14 хоногийн дотор шийдэж  мөнгө авах дэвтрийг нээж өгснөөр мөнгөн тэтгэмж авах эрх үүсэх юм.  
Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн мөнгийг банкны байгууллагаас сар бүрийн 10-25-ны өдрүүдэд олгодог. Энэ мөнгөн тэтгэмжээр улиралд  нэг хүнд 30000 мянган төгрөг олгодог байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.