Оросын хэвлэлийн “босс”-ууд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зоог барив
2011.05.31

Оросын хэвлэлийн “босс”-ууд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зоог барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Москва хотноо буугаад шууд мэдээллийн “ИТАР- ТАСС” агентлагт зочиллоо. Ерөнхийлөгчийг энд, оросын хэвлэл мэдээллийн томоохон агентлагууд, телевиз радио, өдөр тутмын сонин, сэтгүүлийн захирлууд, ерөнхий редакторууд хүлээж байв. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчэй зоог барьж, сонирхсон сэдвээрээ асуулт асууж, илэн далангүй чөлөөтэй ярилцсан юм.

russia_president

“Ерөнхий редакторуудын клуб”-ээс зохион байгуулсан уг зоогт, “ИТАР-ТАСС” агентлагийн ерөнхий захирал В.Игнатенко, “ИТАР-ТАСС” агентлагийн тэргүүн орлогч М.Гусман, “ВГТРК” Телерадиокомпанийн ерөнхий захирал О.Б.Добродеев, тус телевизийн орлогч захирал Д.К.Киселёв,  “Нэгдүгээр суваг” –ийн захирал К.Л.Эрнст, мөн тус телесувгийн мэдээний албаны дарга К.А.Клейменев, “НТВ” телевизийн мэдээний захирал Т.Р.Миткова, “ТВ-Центр” телевизийн ерөнхий захирал А.С.Пономарёв, Телевиз радиогийн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Э.М.Сагалаев, “Russia Today” сувгийн ерөнхий редактор М.С.Симоньян, “Россия-24” сувгийн орлогч захирал И.В.Филина, “Культура” сувгийн ерөнхий редактор С.Л.Шумаков,  “Интерфакс” агентлагийн ерөнхий захирал М.В.Комиссар,”Риа Новости” агентлагийн ерөнхий захирал С.В.Миронюк, “Известия” сонины ерөнхий редактор А.С.Малютин, “Коммерсант” сонины ерөнхий редактор М.А.Михайлин, олон улсын телевиз радиогийн “Мир” компанийн захирал Р.И.Батыршин, “Аргументы и факты” сонины ерөнхий редактор Н.И.Зятьков, “Московские новости” сонины ерөнхий редактор В.С.Гуревич, “Независимая газета” сонины ерөнхий редактор К.В.Ремчуков, “Комсомольская правда” сонины ерөнхий редактор В.Н.Сунгоркин, “Ведомости” сонины ерөнхий редактор Т.Г.Лысова, “Новая газета” сонины ерөнхий редактор Д.А.Муратов, “Московский комсомолец” сонины ерөнхий редактор П.Н.Гусев, “Красная звезда” сонины ерөнхий редактор Н.Н.Ефимов, “Российская газета” сонины  ерөнхий редактор В.А.Фронин, “Эхо планеты” сэтгүүлийн ерөнхий редактор Э.В.Гусейнов, “Итоги” сэтгүүлийн ерөнхий редактор К.А.Дыбский, “Трибуна” сонины ерөнхий редактор О.С.Кузин, “Культура” сонины ерөнхий редактор Ю.И.Белявский, “Сельская жизнь” сонины ерөнхий редактор Ш.М.Кагерманов, “Вечерняя Москва” сонины ерөнхий редактор В.О.Ряжский, “Труд” сонины ерөнхий эрхлэгч А.И.Синельников, “Огонёк” сэтгүүлийн ерөнхий редактор В.Г.Лошак,  “ Россия в глобальной политике” сэтгүүлийн ерөнхий редактор Ф.А.Лукьянов, “Эксперт” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч В.А.Фадеев, “Дипломат” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Ю.В.Тавровский , “Голос Россий” радиогийн дарга А.Г.Быстрицкий, “Эхо Москвы” радиогийн ерөнхий редактор А.А.Венедиктов, “Маяк” радиостанцийн ерөнхий захирал С.В.Курохтин нар уригдсан байлаа.

 

Захирал, ерөнхий редакторууд  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс  хоёр орны худалдаа, гаалийн асуудлууд, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа зэрэг цаг үеийн асуудлуудаас гадна, монголын боловсрол, түүхийн талаар, мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувийн намтартай холбоотой асуултууд тавьж, харилцан ярилцаж,сонирхолтой яриа өрнүүллээ.

 

“Эрхэм Ерөнхийлөгч та Москвад хөл тавингуутаа хэвлэлийнхнийг хүндэтгэн, манай агентлагт зочилж, бидэнтэй илэн далангүй ярилцсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг боллоо” хэмээн “ИТАР-ТАСС” агентлагийн ерөнхий захирал В.Игнатенко зоогийн төгсгөлд хэллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.