Д.Ганхуяг одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүлэв
2011.06.02

Д.Ганхуяг одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүлэв

Жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баяраар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг өөрийн сонгогдсон Баянзүрх, Налайх үүргийнхээ ээжүүдийг баярлуулдаг уламжлалтай. Тэрбээр энэ жил Баянзүрх, Налайх дүүргийн 35 хорооны 200 гаруй "Алдарт эхийн одон"gankhuyag_03-той ээжүүдэд хүндэтгэл үзүүлж гарын бэлгээ гардуулсан байна. Баярт ирсэн эхчүүд "Төрүүлж өсгөсөн хүүхдүүд маань бүгд эх орны бүтээн байгуулалтад өөр өөрсдийн хувь нэмэр оруулж явна. Одоо бидэнд харин ач зээгээ эх орноо хайрлан энэрэх сэтгэлтэй сайн хүн болгон хүмүүжүүлэх үүрэг ногдож байна. Эрхэм гишүүний бэлэглэсэн англи-монгол нэвтэрхий толь бичиг бидний үр хүүхэддээ өгөх хамгийн эрхэм бэлэг боллоо" хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлж гишүүндээ ажлын амжилт хүсэж байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.