Шинэчилсэн  бүртгэл  долдугаар сард дуусна
2011.06.05

Шинэчилсэн бүртгэл долдугаар сард дуусна

Монгол улсын хүн амын шинэчилсэн бүртгэл энэ долдугаар сард дуусах төлөвтэй байна. Гадаадад байгаа Монгол Улсын иргэдийг gadaadad-amidarch-baigaa-irшинэчлэн бүртгэх ажлын хоёр дахь шат өчигдөр эхэллээ. БНСУ-д ажиллаж амьдарч, сурч буй монголчуудыг гуравдугаар сарын 23-наас бүртгэж эхэлсэн. Эл бүртгэлд одоогоор 5000 гаруй хүн хамрагдаад байна. Мөн Тувад байгаа 72 иргэн бүртгэлээ шинэчлүүлжээ. Бусад улс оронд байгаа иргэдээ шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлыг нэлээд өргөн хүрээнд, далайцтай зохион байгуулж байна. Бүртгэлийг энэ долдугаар сарын сүүлээр  дуусгахаар Иргэний бүртгэлийн ерөнхий газраас төлөвлөжээ.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.