Галт тэрэг зарим чиглэлд зорчихгүй боллоо
2011.06.04

Галт тэрэг зарим чиглэлд зорчихгүй боллоо

Дизель түлшний хомсдлоос Замын-Үүдэд галт тэрэгний бөөгнөрөл үүсэж, ачаа саатаад байгаа аж.Тиймээс УБТЗ нийгэмлэг хүн бага galt-tereg-2зорчдог Бор-Өндөр, Зүүн-Баян. Шарын гол, Налайх зэрэг туслах чиглэл болоод ачаа тээврийн 11, сэлгээний долоон галт тэргийг явуулахаа түр зогсоожээ. Гэхдээ зөөврийн бүх галт тэргийг хуваарийн дагуу явуулж байна. УБТЗ нийгэмлэг ийнхүү хэмнэлтийн горимд шилжихгүй бол үйл ажиллагаа нь хэдхэн хоногийн дараа бүрмөсөн зогсохоор нөхцөлд хүрсэн гэнэ. Өмнө нь дунджаар өдөрт 210 тонн түлш хэрэглэдэг байсан ба одоо үүнээсээ 60 тонн түлш хэмнэж байгаа ажээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.