Зарим байгууллагыг орон нутагт бүртгэнэ
2011.06.04

Зарим байгууллагыг орон нутагт бүртгэнэ

Үйлдвэрчний эвлэл, төрийн бус болон шашны байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүсгэн байгуулагчид УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт байгууллагаа бүртгүүлдэг.Төвлөрлийг сааруулах үүднээс аймгуудын Улсын  бүртгэлийн хэлтсүүдэд ubeg-2дээрх байгууллагуудыг бүртгэдэг болгохоор УБЕГ-аас шийджээ. Уг ажлыг шат дараатай хийнэ. Эхний ээлжид үйлдвэрчний эвлэл, ТББ-ыг долдугаар сарын 1-нээс орон нутагт бүртгэж эхлэх юм.

Үүнтэй холбогдуулан УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас аймгуудын хуулийн этгээдийн улсын бүртгэгч нарт энэ сарын 4-6-нд номын зааварчилга өгөх гэж байна. Сургалтад 22 байцаагч оролцоно. Бүртгэлтэй холбогдуулан орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, 2009 оны гуравдугаар сараас хойш бүртгүүлсэн 732 ТББ, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хувийн хэргийг аймгуудын Улсын бүртгэлийн хэлтэст хүлээлгэн өгөхөөр болжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.