Гэнэтийн аюул ослоос үүдэн гэргүй болсон иргэдэд улс нэг удаа мөнгөн тусламж үзүүлдэг
2011.06.05

Гэнэтийн аюул ослоос үүдэн гэргүй болсон иргэдэд улс нэг удаа мөнгөн тусламж үзүүлдэг

Гэнэтийн аюул, ослын улмаас гэр оронгүй болсон өрхөд гэр авахад нь дэмжлэг үзүүлж улсаас нэг удаа мөнгөн тусламж олгодог. Нэг удаагийн мөнгөн тусламжид хамрагдахад иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

ger-oronҮүнд: Өрхийн тэргүүний иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Гэнэтийн аюул, ослын улмаас гэр оронгүй болсныг тодорхойлсон мэргэжлийн байгууллагын акт,Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт,  Гэнэтийн аюул, ослын улмаас гэр оронгүй болсон өрхийн гишүүдийн ам бүлийн байдлын талаарх сум, хорооны Засаг даргын нарийвчилсан тодорхойлолт,Тусламж авахыг хүссэн өргөдөл, зэрэг орно.

Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдах иргэд дээр дурдсан баримт бичгийг бүрдүүлж орон нутгийнх бол сумын нийгмийн ажилтанд өгнө. Харин  Нийслэлийн иргэн харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтанд өгнө. Нйигмийн ажилтнууд тухайн иргэнд мөнгөн тусламжинд хамрагдах дэвтэр нээж өгснөөр мөнгө авах эрх үүснэ. Уг мөнгөн тэтгэмжийг сар болгоны 25 нд банкны байгууллагаас авдаг. Та таны ах дүү ямар нэгэн гамшгаас болж гэр оронгүй явж байгаа бол улсдаа хандаарай.



 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.