Таван шарын төмөр замын гармыг хаана
2011.06.03

Таван шарын төмөр замын гармыг хаана

Өнөөдөр 23:00 цагаас Сонгинохайрхан дүүрэгт байрлах төмөр замын гармыг хааж зам засварын ажлыг эхлүүлэх ажээ. Уг замыг энэ сарын 7-нд нээх бөгөөд энэ хугацаанд нийтийн тээврийн автобусны чиглэлд өөрчлөлт оруулах юм байна.

tomor-zamin-garamНийслэлд зам засварын ажил эхлээд хоёр сар орчим болж байна. Гэсэн ч сүүлийн өдрүүдэд түлшний хомсдлоос үүдэн уг ажил зогсоход хүрээд байгаа. Одоогийн  байдлаар Шархад болон Таваншар,Толгойтын замыг хааж замын шинэчлэлт засварын ажлыг хийж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ордны хойд замыг хаах байсан ч түлшний хомсдлоос болж хаагаагүй. Мөн өчигдрөөс эхлэн Зоос гоёл, Бага тойруугийн замыг хаахайсан ч мөн дээрх шалтгаанаас үүдэн хаагаагүй байна.

 

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.