Хүний хөгжил сан 944 сая төгрөгийг бэлнээр олгожээ
2011.06.05

Хүний хөгжил сан 944 сая төгрөгийг бэлнээр олгожээ

Хүний хөгжил сангаас өгөх 21 мянган төгрөгийг бөөнөөр нь авах боломжийг иргэдэд олгож эхэлсэн. Хэрэв иргэд ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглах бол 21 мянган төгрөгөө хамтран бэлэн бусаар авах боломжтой аж. Хүсэлт гаргагч hunii_hugjilиргэн бараа материал, тоног төхөөрөмж авах байгууллагынхаа дансны дугаарыг холбогдох бичиг баримтын хамт Хөдөлмөр, халамж үйлчилгээний төвд өгснөөр мөнгөө бэлэн бусаар авч болно. Харин тэдгээрийн мөнгөн дүн 10 саяас доошгүй байна. Одоогоор 4600 гаруй хүн 57 төсөл ирүүлж, 944 сая төгрөгийн санхүүжүүлтэд хамрагджээ.

Энэ оны төсөвт тусгаснаар Хүний хөгжил сангийн мөнгийг бэлэн бусаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлд болон Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулийн оюутны сургалтын төлбөрт зарцуулж байгаа юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.