Зоос гоёлын уулзвараас СУИС -ийн зүүн уулзвар хүртэлх замыг хаажээ
2011.06.06

Зоос гоёлын уулзвараас СУИС -ийн зүүн уулзвар хүртэлх замыг хаажээ

Нийслэлийн хэмжээнд энэ жил 73 км автозам шинээр барих болон засвар шинэчлэл хийхээр төлөвлөсний дагуу дөрөвдүгээр сард zam-23зам засварын ажил эхэлсэн. Засварын ажилтай холбогдуулан замын хөдөлгөөнд хязгаарлалт хийж байгаа. Үүний дагуу Зоос гоёлын уулзварын хойд талаас СУИС-ийн зүүн урд уулзварын баруун тал хүртэлх хэсгийг өнгөрсөн бямба гаригийн 23:00 цагт хаасан юм. Уг замын ажлыг энэ сарын 19-ний 23:00 цаг хүртэл хааж хучилтын ажлыг гүйцэтгэхээр болжээ. Мөн өнгөрсөн баасан гаригийн 23.00 цагт Толгойтын төмөр замтай уулзварыг хааж, гурав хоногийн хугацаанд хучилтын ажил  хийхээр болсон.Түүнчлэн уг төмөр замтай уулзвараас Сонсголонгийн уулзвар хүртэлх нэг км авто замыг энэ сарын 3-11-ний өдрүүдэд хааж, шугам сүлжээний ажил болон төмөр замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажлуудыг гүйцэтгэх юм.

 

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.