Орон сууцны нэг давхарт  үйлчилгээ эрхэлдэг газруудыг шалгажээ
2011.06.06

Орон сууцны нэг давхарт үйлчилгээ эрхэлдэг газруудыг шалгажээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас барилгын нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжид шалгалт oron-suuts-21хийжээ. Энд түрээсээр цайны газар, компьютер тоглоом, хүнс, барааны дэлгүүр, гутал засвар, барьцаалан зээлдүүлэх газар, фото хэвлэл, бараа материалын агуулах ажилладаг юм байна. Шалгалтаар гал түймрийн улсын хяналтын дүрэм, норм стандартыг зөрчсөн цөөнгүй зөрчил илэрсэн аж.Тухайлбал, хогийн цэгүүдийн хайс хамгаалалт муу, хариуцах байгууллага, албан тушаалтан байхгүй, шинээр баригдсан барилга, хашааны булан тохой зэрэг зориулалтын бус газруудад хур хог маш ихээр хуримтлагдсан байв. Хог шатсан үед зэргэлдээх объектуудад гал түймэр тархах аюултай зэрэг олон дутагдал илэрчээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.