Шатахууны үнэ нэмэгдсээр байна
2011.06.06

Шатахууны үнэ нэмэгдсээр байна

Амралтын өдрүүдэд нефть борлуулагч компаниуд шатахууны үнийг 50-210 төгрөгөөр нэмэгдүүлжээ. Одоогоор  «Петровис», sttg«Магнай трейд» компанийн шатахуун түгээх станцуудад А80-1250, АИ92-1350  байсан бол 1400 , АИ95-1470, Дизель түлш 1440 төгрөг  байсныг 1650 төгрөгөөр, худалдаалж байна.Харин ” Сод Монгол” компанийн ШТС-д АИ95-1550 төгрөгөөр, бусад нь өмнөхтэй адил үнээр худалдаалж байгаа аж. Дизель түлшийг зөвхөн карт эсвэл талоноор 15 литрээс илүүгүй хэмжээгээр худалдаалаад зогсохгүй үнийг нь 210 төгрөгөөр нэмжээ. Хэдийгээр шатахуун орж ирж байгаа гэх боловч бодит байдал дээр шатахуун ховордож, үнэд орж байна. Шатахуун өсөхийн хэрээр автобус унааны үнэ өсөж байгаа нь ард иргэдэд хүндээр тусаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.