Авто машины татвар төлөлт  энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
2011.06.06

Авто машины татвар төлөлт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн Засаг даргын 91 тоот захирамжаар авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн татварыг хоёр үе шаттай авахаар болсон.Эхний шат дууссан бол дараагийнх нь энэ сарын 2-ноос 16-ныг дуустал үргэлжлэх юм. Харин өмнөх шатны хугацаанд abto-10албан татвараа төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн гэрчилгээ, бичиг баримтыг нь хураан авч, яаралтай сануулга өгөх замаар хоёрдугаар шатанд хамруулахаар болоод байна. Үүргээ биелүүлээгүй тээврийн хэрэгслийн эздийг энэ хугацаанд замын цагдаа, татварын байцаагчид хамтран, нийслэлийн хэмжээнд 30 постод шалгалт хийн, илрүүлэх аж.

Хэрэв бичиг баримтаа хураалгавал "Улаанбаатар палас"-т байрлаж буй төвлөрсөн цэгт хандаж, татвар төлсөн гэрчилгээгээ үзүүлэн эргүүлж авах ёстой юм. Энэ сарын 16 хүртэл сайн дураар татвараа төлбөл захиргааны ямар ч хариуцлага хүлээлгэхгүй аж. Харин 16-наас хэтэрвэл 1500 төгрөгийн торгуулиас 7-14 хоног баривчлах хүртэл арга хэмжээ авах юм байна. Татварт нийт найман тэрбум 931 сая төгрөг хураах ёстойгоос одоогоор зургаан тэрбум 947 сая төгрөг цуглараад байна.Тээврийн хэрэгслийн татвараас төвлөрөх хөрөнгийг зам засвар, шинэчлэл, бүтээн байгуулалтын ажилд зориулах ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.