"Мade in mongolia" гэсэн дөрвөн шинэ троллейбус үйлчилгээнд гарав
2011.06.07

"Мade in mongolia" гэсэн дөрвөн шинэ троллейбус үйлчилгээнд гарав

Шатахууны хомсдолын улмаас нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобус цөөрсөн энэ үед монголчуудын өөрсдийн гараар бүтээсэн 4 шинэ троллейбус өнөөдөр хотын замд гарлаа.
MADE_IN_MONGOLIA
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах, зорчигчдод хямд үнэ санал болгох боломжтой цахилгаан тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх, эх орондоо бүтээн бий болгож байгаа үйлдвэрлэлийг дэмжих талаар сүүлийн жилүүдэд хотын удирдлага анхаарч, энэ чиглэлд багагүй хөрөнгө төсөвлөж байгаа.

Өнөөдөр үйлчилгээнд гарч буй 110-180 хүний багтаамжтай  троллейбусуудыг бүтээхэд хотын төсвөөс 500 сая төгрөг зарцуулсан агаад цаашид цахилгаангүй үед ч ажиллах чадвартай доубус 13-ийг нэмж үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Гадаадаас троллейбус худалдаж авахад нэг бүр нь 140 гаруй мянган ам.долларын үнэтэй байдаг бол Цахилгаан тээвэр компанийн инженерүүд 100 сая орчим сая төгрөгт багтаан эх орондоо угсарч байгаа юм.

Улаанбаатар хотын хэмжээнд 3 чиглэлд 50 троллейбус иргэдэд үйлчилж байна. Автобус компаниуд үнээ нэмж, том хүн 400, хүүхэд 200 төгрөгөөр үйлчилж эхлээд байгаа энэ үед зорчигчдыг хамгийн хямд буюу том хүн 200, хүүхдийг 100 төгрөгөөр тээвэрлэхээрээ цахилгаан тээвэр давуу талтай.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.