Иргэд гаднаас  ирж байгаа зээл тусламжинд хяналт тавих үүрэгтэй
2011.06.07

Иргэд гаднаас ирж байгаа зээл тусламжинд хяналт тавих үүрэгтэй

Иргэний нийгмийн нээлттэй форумаас өнөөдөр Гадаадын зээл, тусламжийн үр дүнг нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоо" сэдэвт гурван талын уулзалт зохион байгуулж байна. Манай улсад 1990 оноос эхлэн гадаадаас хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж орж ирэх болсон. Эдгээрийг нэгтгэн тооцож үзвэп хандивлагч орон, олон улсын байгууллагуудаас 2.144.5 сая ам.долларын хөнгөлөлттэй irgedзээл, 1824 сая ам. долларын буцалтгүй тусламж авчээ. Одоогоор нэг монгол хүний төлөх ёстой зээлийн хэмжээ 1000 ам.долларт хүрчээ. Энэ мөнгийг иргэд татвараар төлнө.Тиймээс иргэд зээл, тусламж юунд хэрхэн зарцуулагдаж байгааг тооцож, хяналт тавьдаг байх  ёстой гэж Иргэний  нийгмийн  нээлттэй форум үзэж  байна. Уулзалтаар энэ асуудлыг ярилцан иргэдийг мэдээллээр хангадаг болоход хүрч ажиллах ажээ.

Тусламж болон хандивын мөнгийг зарцуулахдаа төсвийн алдагдлыг нөхөх, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, дотоодод дамжуулан зээлдүүлсэн байна. Дээр дурдсан 2.144.5 ам.долларын зээлийн 141.8 сая ам.долларыг нийгмийн салбарт буюу боловсрол, нийгмийн хамгаалал, ядуурлыг бууруулах, эрүүл мэндийн салбарт зориулжээ. Харин дэд бүтцийн салбарт 118.7 сая ам.доллар зарцуулсан бол эдийн засгийн салбарт 883.3 сая ам.доллар, бусад салбарт 407 сая ам.доллар зарцуулсан аж. Зээл, туспамжийн үр дүн мэдээж салбарын хөгжлөөр тодорхойлогдох учиртай. Гэтэл ядуурал нэмэгдэж, хүн амын эрүүл мэнд доройтон, ажилгүйдэл нэмэгдсээр байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.