Экспортын  бүтээгдэхүүнд   ашигт  малтмал  зонхилж  байна
2011.06.07

Экспортын бүтээгдэхүүнд ашигт малтмал зонхилж байна

Манай улсын экспортын бүтээгдэхүүнийг ашигт малтмал тэргүүлж байна. Энэ оны нэгдүгээр  улирлын байдлаар манай улс нийт  742.1 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оноос 48.7 хувь буюу 742.1 сая ам.доллараар өссөн үзүүлэлт ажээ. Мөн хугацаанд нийт экспортын 32.6 хувийг зэсийн баяжмал,27.2 хувийг чулуун нүүрс, 10.1 хувийг төмрийн хүдэр ба zes-3баяжмал, 5.5 хувийг цайрын хүдэр ба баяжмал тус тус бүрдүүлжээ.  Оны  эхний  гурван сарын байдлаар "Бороо Гоулд" ХХК 519.7 кг алт экспортолсон байна.

Зэсийн баяжмал, мөнгөжөөгүй алт, боловсруулаагүй нефть, ямааны самнасан ноолуурын экспортын  биет  хэмжээ буурснаар нийт экспорт 17.1 сая ам. доллараар буурахаар байсан боловч чулуу нүүрс, цайрын хүдэр,төмрийн хүдэр, жонш,лейцит, нефелин сиенитийн биет хэмжээний  өсөлтөөс шалтгаалан 68.7 сая ам.доллараар, эдгээр болон бусад бүтээгдэхүүний экспортын үнийн өсөлтөөс шалтгаалан 178.2 сая ам.доллараар тус тус нэмэгдсэн нь экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс өсөхөд нөлөөлжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.