Монголчуудын интернет хэрэглээ  жилээс жилд өсөж байна
2011.06.07

Монголчуудын интернет хэрэглээ жилээс жилд өсөж байна

internet-hereglegchМонгол улсад  Интернэтийн хэрэглээ жилээс жилд хурдтай өсөж байна. Одоогоор150 суманд интернет хэрэглэж байна.


2007 онд тогтмол 17329 хүн интернэт хэрэглэж байсан бол 2010 оны байдлаар  199849 хүн хэрэглэх болжээ.  Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо, дэлхийн банктай хамтран хөдөө орон нутгийн харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж, хамрах хүрээг нэмэгдүүлэх, хөдөөгийн иргэдэд дэлхийн жишигт нийцсэн харилцаа холбооны үйлчилгээг хүргэх зорилгоор "Хөдөөг холбоожуулах хөтөлбөр"-ийг 2005 оноос эхлэн хэрэгжүүлсэн байна.

 

Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсын хот хоорондын дамжуулах сүлжээнд шинэчлэлт хийж, шилэн кабелиар холбогдсон 40 сумын төвийг хамарсан 3200 км урт зайд 64 KB-аас 1 GB хүртэл өгөгдлийн урсгалыг ялган дамжуулах боломж бүхий ерөнхий хяналт удирдлагын системтэй IP дамжуулах сүлжээг байгуулагдлаа. Анх 34 сум, суурин газарт өндөр хурдны интернэтийн үйлчилгээ нэвтрүүлсэн. Ингэснээр эдгээр сумдын төвд Улаанбаатар хоттой ижил үнийн тарифаар үйлчлэх нийтийн хэрэглээний интернэт кафе байгуулагдаж, сумдын 10 жилийн сургуулиуд тодорхой хугацаагаар үнэ төлбөргүй холбогдох бололцоотой болсон.

 

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн дээрх хөтөлбөрийн үр дүнд 2006 онд интернэт хэрэглэгчийн тоо өсөж, интернэт хэрэглээний үнэ огцом буурсан юм. Манай улсын хувьд интернэт буюу цахим өртөө хөгжсөн цагаасаа эхлэн төр засаг, ард иргэдийн анхаарлын төвд байсаар байна. Юуны түрүүнд бүх нийтийг компьютержүүлэх аян Засгийн газраас хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд өрсөлдөх чадварын үнэлэмж Монголд нэмэгдсэн. Чанартай, баталгаатай, сэтгэл ханамж, хямд, түргэн шуурхай үйлчилгээ энэ бүхэн зэрэгцэн оршиж байдаг. Интернет нь  монголчуудын хувьд энгийн хэрэглээ болоод байгаа билээ.

Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.