Татварын байгууллага цахим системд шилжиж эхэллээ
2011.06.08

Татварын байгууллага цахим системд шилжиж эхэллээ

Татварын ерөнхий газар цахим систем нэвтрүүлж эхэллээ. Масс мессежийн, онлайн хурлын, сургалтын, тестийн, номын сангийн, Е-office программ гэсэн зургаан багц бүхий уг системийг өчигдөр танилцууллаа.Тус газрын дэргэдэх Мэдээлэл технологийн төвийн teg14 инженер интернэтийн программ хангамж ашиглан уг системийг зохиосон байна. Энэ системийг нэвтрүүлснээр татвар төлөх үйл ажиллагаа түргэн шуурхай болох, байцаагч нарынхаа ажлыг дарга нар нь шууд хянах, иргэд татварын мэдээллээ хялбар аргаар байнга хүлээн авч байх зэрэг олон талын ач холбогдолтой аж.

Татварын ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн дарга Н.Нямсүрэн "Энэ системийг нэвтрүүлэхэд интернэтийн хурд, компьютерийн техник үзүүлэлт гээд багагүй бэрхшээл бидэнд тулгарч байгаа ч цаашид аль болох бага үзүүлэлт шаарддаг болгож сайжруулна. Одоогоор бүх аймгийг нэгдсэн сүлжээнд холбож, цахим номын сангийн программд татварын   чиглэлийн,монгол хэлээр 500, гадаад хэлээр 800 ном оруулсан. Эдгээр номыг манай байгууллагын ажилчид тусгай кодоор орж уншина.

Цаашдаа энэ номын сангаар иргэд ч үйлчлүүлэх боломжтой. Мөн масс мессежээр иргэд татварын мэдээллээ шалгах, татвараа төлөөгүй хүний гар утсаар нь дамжуулж мэдэгдэл хүргэх юм" хэмээн ярилаа.Татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаяр "Энэ системийг ашиглан онлайн хурал хийж, орон нутгийн байцаагч нараа мэргэшүүлнэ.Татварын ажилтнууд муу ажиллах, иргэд татвар төлөхөөс зайлсхийх зэрэг зөрчил арилна. Тиймээс 2012 онд багтаан дээрх системийг орон даяар нэвтрүүлнэ" гэв.

Б.Дэлгэрхишиг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.