2011.06.08

Засгийн газрын үнэт цаас арилжаалагдаж дууслаа

Төрийн албан хаагчдын /4000/ орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх зорилготой Засгийн газрын үнэт цаасны арилжааг 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 13:00 цагт Монголын хөрөнгийн биржээр дамжуулан амжилттай арилжааллаа.

Дээрхи арилжааг нэрлэсэн үнэ өөрчлөгдөхгүйгээр, зарласан хүүгийн түвшинг бууруулах аргачлалаар явуулсан бөгөөд энэ нь дараах байдлаар арилжаалагдсан болно.

Хэмжээ /тэр.төг/

Тоо хэмжээ

Нэгж үнэ /төгрөг/

Хугацаа /жил/

Дуудсан хүү /жилд/

Арилжаалагдсан хүү/жилд/

12.0

120,000

100,000

1

7.3%

7.29%

12.0

120,000

100,000

1.5

7.75%

7.48%

12.0

120,000

100,000

2

8.0%

7.47%

Нийт

36.0 тэрбум төгрөг

 

Арилжаанд оролцох сонирхол бүхий брокерийн компанууд өглөөний 10:30 цагаас өмнө урьдчилан депозит байршуулдаг бөгөөд өнөөдрийн 36.0 тэрбумын арилжааны өмнө 56.7 гаруй тэрбум төгрөг байршсан нь ЗГҮЦ-ны эрэлт ихтэй байгааг тодорхойлж байна.

 

Арилжаанд гадаадын хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцсон бөгөөд 1.5 болон 2 жилийн хугацаатай үнэт цаасны арилжаанд илүү өрсөлдөөнтэй байж үүсч хүүгийн хэмжээ буурсан зэрэг нь гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газрын үнэт цаас болон үндэсний мөнгөн тэмдэгтид итгэх итгэл өндөртэй, эрсдэл багатай хэмээн үзэж байгааг илтгэж байна.

 

Сангийн яамны зүгээс Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар татан төвлөрүүлсэн эх үүсвэр болох 36.0 тэрбум төгрөгийг Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу Орон сууц санхүүжилтийн корпораци/ОССК/ ХХК-д 2011 оны 6 дугаар сарын 10-ны дотор дамжуулан зээлдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

 

Засгийн газрын үнэт цаасны арилжааны хүүгийн түвшин өсөх, буурах нь Сангийн яамнаас ОССК-д дамжуулан зээлдүүлэх болон ОССК иргэдэд орон сууцны зээл олгох зэргийн тогтсон хүүгийн түвшинд өөрчлөлт орохгүй юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.