Эмнэлгийн тоног төхөөрөмж - 2011 үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдав
2011.06.09

Эмнэлгийн тоног төхөөрөмж - 2011 үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдав

Эрүүл мэндийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан 2011 оны 6-р сарын 3-5 нд “Мишээл групп”-ын үзэсгэлэн, худалдааны төвд зохион байгуулагдсан Эмнэлгийн тоног төхөөрөмж - 2011 үзэсгэлэнд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, төвүүд, хувийн хэвшлээс нийт 42 байгууллага оролцов.lambaa_06_09 Оролцогч байгууллагуудын 20 нь эмнэлэг, төвүүд, 22 нь эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгууллага байлаа. Оролцогч байгууллагуудаас доорх 10 номинациар шилдэгийг шалгаруулав. Үүнд:
  1. Оношлогооны шинэ арга аргачлал – УБ Сонгдо эмнэлэг
  2. Эмчилгээний шинэ арга аргачлал  – ЭМЖЖ эмнэлэг
  3. Шилдэг эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгууллага  - Пролианс ХХК
  4. Оношлогооны шинэ техник нэвтрүүлсэн байгууллага – Эйч Энд Эйч ХХК
  5. Оношлогооны дэвшилтэт технологи нэвтрүүлсэн байгууллага – Чоногол трейд ХХК
  6. Эмчилгээний шинэ техник нэвтрүүлсэн байгууллага –  Баянгол –Эм ХХК
  7. Эмчилгээний дэвшилтэт технологи нэвтрүүлсэн байгууллага – ЭНЭШТ
  8. Шилдэг тохижилттой павилон – Медимпекс интернейшнл ХХК
  9. Үйл ажиллагааны шилдэг танилцуулга хийсэн байгууллага –УКТЭ
  10. Бүтээгдэхүүний шилдэг танилцуулга хийсэн байгууллага – Монос фарм трейд ХХК

Үзэсгэлэнгийн үеэр:lambaa_06_09_02

  1. 2011 оны 6-р сарын 3 нд болсон “Анагаах ухааны дэвшилтэт технологи” эрдэм шинжилгээний хуралд судлаачид энэ онд нэвтрүүлсэн хамгийн сүүлийн үеийн оношлогоо, эмчилгээ, шинжилгээний шинэ арга технологийг  танилцуулсан илтгэл тавьсан байна. Улмаар уг эрдэм шинжилгээний хурал нь эрүүл мэндийн салбарт 2012-2015 онд шинэ шинэ дэвшилтэт технологийг хэрхэн нэвтрүүлэх арга аргачлалыг харуулсан өндөр  ач холбогдолтой хурал болов.
  2. 2011 оны 6-р сарын 4 нд Эрүүл мэндийн сайдын ивээл дор зохиондсон Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн анхдугаар чуулганд эмнэлгийн инженер, техникийн ажилтнууд, эмч, судлаач нар оролцож эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал, хэтийн төлвийн талаар хэлэлцэв.
  3. 2011 оны 6-р сарын 5 нд “Дүрслэл оношлогооны эмч нарын чуулган” болж, чуулганаар Монгол улсын Дүрслэл оношлогоо, эмчилгээний өнөөгийн байдал цаашдын зорилт, хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэв.
    Зохион байгуулагчид
  • Эрүүл мэндийн яам
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Эрүүл мэндийн газар
  • Нийслэлийн эрүүл мэндийн газар
  • ЭМЯ-ны дэргэдэх дүрслэл оношлогооны мэрэгжлийн салбар зөвлөл
  • ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн техник, технологийн мэргэжлийн салбар зөвлөл
  • Монголын Радиологийн Нийгэмлэг
  • Монголын эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэг
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.