Солонгост ажиллах иргэдийг ирэх сараас бүртгэнэ
2011.06.09

Солонгост ажиллах иргэдийг ирэх сараас бүртгэнэ

Жил бүр  манай улсаас солонгос  улс  руу хөдөлмөрийн гэрээгээр иргэдийг ажилд жуулчилдаг билээ. Харин энэ жил солонгос явах irgedиргэдийг ирэх сар буюу 7- сарын эхээр бүртгэж эхлэх гэж байна. Энэ жилийн хувьд 5000 хүн бүртгэх ба  бүртгэлийн хураамж 22 ам доллар байх ажээ. Харин хэлний бэлтгэлд  есдүгээр сараас  хамруулах юм байна.   Манай улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөрийн яам хооронд байгуулсан “БНСУ-д ажиллах хүч илгээх тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн дагуу тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж жуулчилдаг билээ.Энэ бүртгэлд 18-аас дээш насны монгол улсын иргэн хэн ч оролцож болно.

Иргэд тодорхой  мэдээллийг Хөдөлмөрийн төв биржээс авч болно.

БНСУ-д ажиллах иргэд болон өмнө нь "Гадаадад ажиллах хүч илгээх төв" ХХК-д бүртгэлтэй иргэд холбогдох мэдээ, мэдээллийг "Хөдөлмөрийн төв бирж"-ийн www. labornet. mn буюу www .hudulmur.mn  веб сайтын баруун дээд буланд байрлах "БНСУ-д ажиллах" гэсэн цэснээс авч болно.

Тус веб сайтын "онлайн туслахаар" болон 70121285, 1287 лавлах утсаар,  Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5-р хорооллын Номун хотхоны 39-р байр Орос  3-р сургуулийн зүүн талд шинээр баригдсан 13 давхар ногоон саарал байрны хойшоо харсан орцонд байрлах үйлчилгээний танхимд биеэр ирж холбогдох  мэдээллийг авч болох юм.

Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.