Төрийн ордны арын замыг шөнийн цагаар хааж засаж байна
2011.06.09

Төрийн ордны арын замыг шөнийн цагаар хааж засаж байна

Нийслэлд зам засварын ажил эхлээд хоёр сарын хугацаа өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар 17 замын ажил хийгдэж байгаа. Харин arin-zamөнгөрсөн сарын 29-нөөс эхлэн Засгийн газрын ордны зүүн хойд уулзвараас баруун хойд уулзвар хүртэлх замыг хааж засварын ажил эхлэх байсан ч шатахууны хомсдолоос үүүдэн уг замыг хаагаагүй.Тэгвэл тус замыг энэ сарын 7-ноос эхлэн хааж засварын ажил хийж байна Замыг оройн 23:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл түр хааж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ сарын 10-ныг дуустал ийнхүү замын хөдөлгөөнийг шөнөөр түр хязгаарлаж, өглөөнөөс орой хүртэл нээж байх юм. Тус замын барилгын ажлыг "Өгөөмөр зам" компани гүйцэтгэж  байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.