“Ногоон торгон тууз” аян зохион байгуулагчдыг Л.Гансүх сайд хүлээн авч уулзав
2011.06.10

“Ногоон торгон тууз” аян зохион байгуулагчдыг Л.Гансүх сайд хүлээн авч уулзав

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн өчигдөр  “Ногоон торгон тууз" эко хөгжлийн аяныг санаачлагч, зохион байгуулагчдыг хүлээн авч уулзсан байна. Энэ нь дэлхийн хэмжээнд зохион байгуулагддаг "Ногоон торгон тууз" эко хөгжлийн аянг Монгол Улсад зохион байгуулах гэж байгаатай холбоотой аж. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн сөрөг үзэгдлүүдэд монгол хүний хувь нэмэр чухал үүрэгтэйг олон нийтэд ухамсарлуулахад нөлөөлөх зорилготой энэ аяны зохион байгуулагч “Эх дэлхийн цэвэр агаар, цэнгэг ус, ногоон төгөл" нийгэмлэг нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангахын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлдэг гэдгийг уулзалтын үеэр онцолсон байна. gansukh-gaa

Аяны үйл ажиллагаанд дэлхийн хэмжээний урлаг, спорт, бизнесийн нэр хүндтэй төлөөлөл оролцон дуу хоолойгоо илэрхийлж, мессеж үгээ ногоон торгон дээр бичиж, бодит хандив тусламжаа оруулдаг уламжлалын дагуу БОАЖ-ын сайд Л.Гансүх дэлхийн ард түмэнд хүргэх мессежээ "НОГООН ТОРГОН ТУУЗ" дээр бичсэн аж. Тэрээр “Монгол Улс ногоон ирээдүйн төлөө дэлхийн хамтын нийгэмлэтэй мөр зэрэгцэн зүтгэж ирсэн, зүтгэж байна, улам эрчтэй зүтгэх болно” хэмээх үгийг ийнхүү үлдээв.

eko_gggМонгол Улсыг дэмжин дэлхийн дулаарлын эсрэг тэмцэгч, энэ аяныг санаачлагч, Канад улсын иргэн Satish Sikha, "Мiss world-2008" тэмцээний тэргүүн дэд байрын шагналт, дэлхийн мисс, Энэтхэг улсын гоо бүсгүй Parvathy Omanakuttan, Косова улсын иргэн, хүмүүнлэгийн ажилтан мисс Таrакu Morena, Монтенегро улсын иргэн, хумүүнлэгийн элч мисс Stanisic Nina нар энэхүү үйл ажиллагаанд оролцсон бөгөөд аяныг цаашид 21 аймаг, сум дүүрэгт өрнүүлэхээр төлөвлөжээ. Байгаль орчны сайд Л.Гансүх энэ үеэр “Ногоон торгон тууз” аянд үзэл бодол, дуу хоолойгоороо нэгдсэн эдгээр бүсгүйчүүдэд “Байгаль орчны элч” сертификат гардуулсан аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.