Гишүүд боловсруулах үйлдвэр байгуулахыг яаравчлах хэрэгтэй гэж үзжээ
2011.06.10

Гишүүд боловсруулах үйлдвэр байгуулахыг яаравчлах хэрэгтэй гэж үзжээ

Нефть боловсруулах үйлдвэр барьж байгуулах асуудал удаашралтай байгаад УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. Тиймээс боловсруулах үйлдвэр байгуулж, дотоодын шатахууны хэрэгцээгээ зохих хэмжээнд хангах чиглэлээр бодитой алхам хийх хэрэгтэй гэж тэд үзжээ. УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Я.Батсуурь, Н.Ганбямба нар энэ талаар УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан тухайгаа мэдээллээ.

 

Гишүүдийн санаачилсан тогтоолын төсөлд дотооддоо нефть боловсруулах үйлдвэр барьж ашиглалтад оруулах асуудлыг түргэвчлэх талаар Засгийн газарт үүрэг, чиглэл егөх агуулгатай заалтууд байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн П.Алтангэрэл хэлэхдээ, улс орон даяар дизель түлшний хомсдолд ороод байгаа энэ нөхцөл байдлаас үүдэн УИХ-аас Засгgazriin_tosийн газарт үүрэг, чиглэл өгөх нь зүйтэй гэж үз-сэн. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нефть боловсруулах үйлдвэр байгуулах тухай тусгасан байдаг ч энэ нь ажил хэрэг болох тал дээр хойрго байгаа. Боловсруулах үйлдвэр байгуулах талаар Засгийн газар дорвитой арга хэмжээ авсангүй, туйлын санаачилгагүй ажиллаж байна. Тиймээс Засгийн газрыг шахаж шаардах хэрэгтэй гэж үзсэн гэдгээ онцоллоо. Мөн тэрээр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд нефть боловсруулах жижиг, дунд үйлдвэрүүд байгуулан, тухайн бүс нутгийн хэрэгцээг хангах хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлэв.

 

П.Алтангэрэл гишүүний мэдээлснээр хөрөнгө оруулалт болон бусад эрсдэлийг нь өөрсдөө даан нефть боловсруулах үйлдвэр байгуулах тухай саналаа нийт 17 компани Засгийн газарт ирүүлсэн байдаг аж. Эдгээр компанийн ирүүлсэн санал, төслүүд хэрэгжих боломжтой, хамгийн сүүлийн үеийн технологид суурилсан үйл ажиллагаа явуулахаар байгаа боловч тусгай зөвшөөрөл олгохгүй хойшлуулсаар байгааг УИХ-ын гишүүд шүүмжлэв. Тухайлбал, "Сүмбэройл", "Хэт" зэрэг компаниуд өөрсдийн хөрөнгөөр, бух эрсдэлээ даагаад нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар холбогдох бүх баримт материалаа бүрдүүлэн өгсен боловч ЭБЭХЯ өнөө болтол хариу өгөлгүй гацаасаар байгаа гэнэ. Боловсруулах үйлдвэр барьж байгуулахад тавьдаг гол шалгуур болох технологи, түүхий эдийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын асуудлыг өөрсдөө дааж шийднэ гээд байхад тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа нь хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байгаагаа гишүүд илэрхийлсэн. Гэтэл "Монгол сэкүй" гэгч компани Дархан-Уул аймагт боловсруулах үйлдвэр байгуулахаар 2007 онд тусгай зөвшөөрөл авсан боловч өнөөг болтол ажил нь урагшлахгүй байгаа. Тус компани боловсруулах үйлдвэр байгууллаа ч түүхий эдээ гадаадаас авах учир аль нэг улсаас хараат байдал хэвээрээ байх болно.

 

Мөн тус үйлдвэр Засгийн газраас 600 сая долларын баталгаа шаардаж байгаа аж. Өөрсдөө бүх эрсдэлээ даагаад боловсруулах үйлдвэр байгуулъя гэсэн компаниудын тусгай зөвшөөрлийг олголгүй гацаагаад байгаа атлаа ийм муу нөхцөлтэй үйлдвэр барих талаар гурав дөрвөн жилийн турш хий хоосон ярьж байгаа гишүүд шүүмжлэв. Монгол Улсын хэмжээнд илрүүлсэн нефтийн нөөц 21.3 сая тонн бөгөөд үүнийг боловсруулаад байхад 20 жилийн турш дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой гэж гишүүд үзэж байна. Тиймээс нефть боловсруулах үйлдвэрүүд даруй барьж байгуулах талаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгөхөөр шийдсэн гэдгээ тэд хэллээ.

 

Г.Сонинбаяр

Үндэсний шуудан сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.