Иргэн та ажлаасаа гарсан бол ажилгүйдлийн даатгалд заавал хамрагдаарай
2011.06.10

Иргэн та ажлаасаа гарсан бол ажилгүйдлийн даатгалд заавал хамрагдаарай

Иргэн та ажлаасаа гараад удаагүй байна уу. Ажилгүй байхад танд санхүүгийн эрсдэл тулгарч байна уу. Дараагийн ажлаа олтол танд тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө зайлшгүй хэрэгтэй болоод байгаа биз.Хэрвээ та ажлаасаа гараад удаагүй байгаа, таны ажиллаж байсан хуучин ажил чинь нийгмийн даатгалд хамрагддаг байсан бол та ажилгүйдлийн даатгалын санд хандаарай.

Нийгмийн даатгалын төрөлд ажилгүйдлийн даатгал нэлээд онцгой байр суурийг эзэлдэг байна. Ажилгүйдлийн даатгалын сангаас ajilgvi-b Ажилгүйдлийн тэтгэмж, Мэргэжил олгох давтан сургалтад хамруулахтай холбогдсон зардлыг олгодог. Иргэн та  энэ  даатгалд хамрагдахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 9-н сарын турш тасралтгүй төлсөн байх шаардлагатай.

Тухайн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж, ажилласан хугацаа болон хөдөлмөрийн хөлс орлогыг үндэслэн тодорхой хувь хэмжээгээр боддог.

-5 хүртэл жил ажилласан бол 45%-иар

-5-10 хүртэл жил ажилласан бол 50%-иар

-10-15 жил ажилласан бол 60 %-иар

-15 түүнээс дээш жил ажилласан бол 70 %-иар бодож олгодог байна.

Жишээ нь:Иргэн та байгууллагадаа 13 жил ажилласан байлаа гэхэд сарын цалин 250000 төгрөг гэж бодоход өдрийн 11792 төгрөг болно. Энэ мөнгөний 60 хувь нь  өдрийн 7075 төгрөг болно.Үүнийгээ ажлын 76 өдрөөр бодож нийт нийгмийн даатгалын сангаас 537700 төгрөг авах юм.

Ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгохын тулд:

-Тэтгэмж тогтоолгох тухай өргөдөл

-Нийгмийн даатгалын дэвтэр

-Ажлаас чөлөөлөгдсөн шийдвэр зэрэг материалуудыг халамжийн  албанд бүрдүүлж өгнө.

Хэрвээ иргэн та ямар нэгэн байдлаар гэнэт ажилгүй болбол 14 хоногийн дотор харьяа дүүргийнхээ Хөдөлмөр халамжийн үйлчилгээний албанд бүртгүүлээрэй. Монгол улсын иргэн бүхэн хамрагдаж эрсдэлээс хамгаалуулах эрхтэй.

Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.