Элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг тарааж эхэллээ
2011.06.10

Элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг тарааж эхэллээ

Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд найм хоног үлдлээ. Энэ жил ЭЕШ өгөхөөр нийт 39043 хүүхэд бүртгүүлсэн юм. Харин их дээд сургуульд элсэн суралцах сурагчдын элсэлтийн шалгалт авах анги, танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан шар хуудсыг хэвлэж 10-n-jilдуусаад өчигдрөөс эхлэн тарааж байна.

Улаанбаатар хотын өмнөх оны шалгуулагчид суудлын хуваариа "Соёмбо" дээд сургуульд байрлах Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүдээс авах юм. Харин орон нутгийн өмнөх оны шалгуулагчид харьяа аймгийн Боловсрол, соёлын газар болон элсэлтийн шалгалтын зөвлөгөө мэдээллийн ажилтнаас суудлын хуваариа авах аж. Энэ жил улсын хэмжээнд нийтдээ 47 байранд элсэлтийн ерөнхий шалгалтыг авах бөгөөд бэлтгэл ажил дууссан байна. Харин элсэлтийн ерөнхий шалгалтад орсон шалгуулагчийн шалгалтын дүнг ирэх долдугаар сарын 1-ний өдөр www. eec.mn веб сайтад байрлуулахаар болжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.