Одоогоор таван газарт зам хаалттай байна
2011.06.10

Одоогоор таван газарт зам хаалттай байна

Зам засварын  ажил үргэлжилсээр байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд таван газарт зам хааж  засвар хийж байна. ХУД-ийн Замын цагдаагийн постоос "Говь" компанийн урд уулзвар хүртэлх зам, Ажилчны гудамжийг өчигдрөөс хааж хучилтын ажил хийж эхэллээ. zam-zasbar"Си Эф Си" групп өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн эргэн төлөгдөх нөхцөлөөр Ажилчны гудамжны 3.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж байгаа аж. Эн э  замыг наймдугаар сарын 25-нд хүлээлгэн өгөх юм байна. Түүнчлэн, 10-р хорооллын уулзвараас Саппорогийн аюулгүйн тойрог хүртэлх 1.2 км авто замын шинэчлэлтийг "Тотал Инж" компани нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байна. Энэ замын баруун тийш чиглэх урсгалыг өнөөдрөөс 17-ныг хүртэл хааж, хучилтын ажил хийнэ.

Мөн Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр 1-р  төрөхийн урд талын замыг хэсэгчлэн хааж, зам барилгын ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Уг  0.5 км авто замын шинэчлэлтийн ажлыг "Ринг роуд" компани нийслэлийн замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэж байна. Замын хөдөлгөөнийг энэ сарын 20-нд нээх юм, Түүнчлэн Таван шарын төмөр замын фрезертэй уулзвараас Сонсголон хүртэлх зам, Шархадны замын хэсэгт Эрдэнэ толгойн уулзвараас "Газар холдин"-гийн уулзвар хүртэлх зам, Бага тойруугийн замын Анкарагийн гудамж буюу "Зоос гоёл"-ын уулзварын хойд талаас СУИС-ийн зүүн урд уулзварын баруун тал хүртэлх хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.