Газрын эрхийн бичиг сунгуулахдаа харьяа дүүргийнхээ засаг даргад хандана
2011.06.11

Газрын эрхийн бичиг сунгуулахдаа харьяа дүүргийнхээ засаг даргад хандана

Монгол улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй билээ. Харин эзэмшсэн газраа тодорхой хугацаанд сунгалт хийлгэж төлбөрийг нь төлж gazarбайх хуультай. Газрын эрхийн гэрчилгээний хугацаа хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлтээ тухайн харьяаныхаа  Засаг даргад гаргана. Ингэхдээ дараах бичиг баримт бүрдүүлнэ.

Газар эзэмших эрхийн гэрчилгээ газрын төлбөр төлсөн тухай баримт ,Байгаль  орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт зэргийн бүрдүүлж өгнө.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, үүний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэдэг байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.