Арилжааны банкнууд  үндэсний  брэнт карттай болно
2011.06.11

Арилжааны банкнууд үндэсний брэнт карттай болно

Монголбанк "Үндэсний брэнд карт" гаргах нэгдсэн бодлого боловсруулах зорилт тавьжээ. Ийм карт гарснаар иргэд банкны mongol-bankүйлчилгээг шимтгэл,хураамж багатай авах төдийгүй бэлэн мөнгөтэй холбоотой эрсдэл багасаж, банк, санхүүгийн үйлчилгээ илүү хялбар, найдвартай, шуурхай болох юм.

Мөн бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээ өсөж иргэдийн банканд итгэх итгэл нэмэгдэх ажээ. Харин арилжааны банкнуудын хувьд "Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ"-гээр төлбөр тооцоогоо гүйцэтгэгч үндсэн гишүүн банк болох төдийгүй картын зах зээлд үр ашигтай, эрх тэнцүү өрсөлдөх боломж бүрдэнэ. Хамгийн гол нь арилжааны банкнуудын гадаад руу чиглэсэн их хэмжээний хөрөнгийг дотооддоо хадгалах, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардлаа бууруулах эдийн засгийн үр ашигтай аж.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.