Америк гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд эх оронтойгоо танилцана
2011.06.11

Америк гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд эх оронтойгоо танилцана

АНУ-ын Орегон мужийн Южинь хотод байгуулагдсан "Холт Интернэйшнл" байгууллага, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх gadaadad-amidarch-baigaaгазартай хамтран АНУ-д  үрчлүүлсэн хүүхдийг эх оронтой нь танилцуулах аялал зохион байгуулахаар болжээ. Монгол Улсад 2001 онд төлөөлөгчийн газраа албан ёсоор нээсэн тус байгууллагын удирдлагууд ГИХАЭГ-ынхантай уулзаж америк гэр бүлд үрчлэгдсэн Монгол Улсын харьяат хүүхдүүдийг эх оронтой нь танилцуулах аялал зохион байгуулах, үрчлэлтийн дараа хяналт тавих гурван талт гэрээний хэрэгжилтийн тухай мэдээлж, санал бодлоо солилцсон байна.

Тус байгууллага 1955 онд байгуулагдсан АНУ-ын төрийн захиргаанаас хүүхэд болон гэр бүлд хандсан хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөгдсөн, дотоодын болон олон улсад хүүхэд үрчлэлтийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.