Зусланд 90-110 мянган төгрөгөөр амарна
2011.06.12

Зусланд 90-110 мянган төгрөгөөр амарна

Зуслангууд  хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болжээ. Энэ зун 18 зуслан шалгалтад орсноос 17 нь тэнцэж, эрхээ авсан байна. Мөн zuslanгаднаас хүүхэд амраадаггүй халамж асрамжийн газрын зуслангууд байдаг. Өнөөдрийн байдлаар 11 зуслан үйл ажиллагаа эхлүүлэхэд бэлэн болсон бөгөөд эрхийн бичиг нь 90-100 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.

Тодруулбал, бага ангийнхан 90, дунд, ахлах ангийн сурагчид 100-110 мянган төгрөгөөр 7-10 хоног амрах боломжтой ажээ. Зусланд амрахыг  хүссэн хүүхдүүд Нийслэлийн хүүхэд залуучуудын газар очиж бүртгүүлэх юм байна. Бүртгүүлэхдээ зургаан төрлийн шинжилгээ өгч эрүүл мэндийн хуудас авах юм. Зусланд амрах хүүхдүүд дулаан гутал, хувцас, нарны малгай, борооны цув, биеийн тамирын хувцас, ариун цэврийн хэрэглэл, ор хөнжлийн даавуу, эрүүл мэндийн үзлэгийн баталгаажсан хуудсаа авчрахыг НХЗГ-аас зөвлөлөө.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.