Гамшигт өртсөн иргэдэд гэр олгохоор болжээ
2011.06.12

Гамшигт өртсөн иргэдэд гэр олгохоор болжээ

Өнгөрсөн сарыг хүртэлх хугацаанд тохиолдсон цаг агаарын онц аюултай үзэгдэл, гал түймрийн улмаас Дорнод, Дундговь, ger-10

Өвөрхангай, Сэлэнгэ,Төв, Увс аймгийн зарим суманд их хэмжээний хохирол учирсан байна. Төв аймгийн Цээл, Дорнод аймгийн Чулуун хороот суманд гарсан түймрийн улмаас орон гэргүй болсон таван өрхөд тус бүр нэг иж бүрэн гэр, Баянхонгор аймгийн Баянцагаан суманд 100 маркийн дизель станц улсын нөөцөөс олгохоор болжээ. Нөөц сангаас олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсан тайланг Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгажээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.