Шатахууны үнэ дахин нэмэгдлээ
2011.06.13

Шатахууны үнэ дахин нэмэгдлээ

Шатахуун импортлогч компаниуд өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн зэрэг үнээ нэмлээ. АИ92 авто бензин 1390 төгрөгөөр зарагдаж shatahuun-10байсан бол 110 төгрөгөөр литр тутамдаа нэмэгдэж, 1500 төгрөг болов. Харин дизель түлш 1650 төгрөгөөр зарагдаж байсан бол 100 төгрөгөөр нэмэгдэж 1750 төгрөг болжээ. Харин А80 авто бензиний үнэ өөрчлөгдөөгүй байна.Тус бензиний үнэ литр тутамдаа 1250 төгрөгөөр зарагдаж байна.Тавдугаар сараас эхэлсэн дизель түлшний хомсдол одоо АИ92 авто бензинд нөлөөлж, зарим ШТС-уудад тус бензин тасраад байгаа юм. Харин зарим ШТС-ууд зөвхөн карт болон талоноор АИ 92 авто бензинийг олгож эхэлсэн байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.