Ирэх сараас зарим бичиг баримтыг монгол бичгээр үйлдэнэ
2011.06.13

Ирэх сараас зарим бичиг баримтыг монгол бичгээр үйлдэнэ

Ирэх сараас төрийн алба болон зарим бичиг баримтыг монгол бичгээр явуулж эхэлнэ.Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж mongolbichigмонгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай зарлиг өнгөрсөн оны долдугаар сарын 6-нд гаргаж, ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг үүрэг болгосон билээ.

Зарлиг ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр хавсаргах, иргэний үнэмлэх, төрсний, гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээнд крилл болон монгол бичгээр зэрэгцүүлэн бичих юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.