Сайн дурын даатгалд иргэн бүр хамрагдаж болно
2011.06.14

Сайн дурын даатгалд иргэн бүр хамрагдаж болно

Иргэн та нийгмийн даатгалд хамрагдсан уу.Нийгмийн даатгалд тодорхой эрхэлсэн ажилгүй  хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд яаж хамрагдах талаар товч мэдээлэл өгье.

Нийгмийн даатгал заавал даатгуулах ,Сайн дураар даатгуулах гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Монгол улсад байнга оршин суудаг, аль talbai_01нэгэн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаагүй боловч хувиараа ямар нэгэн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн гадаадын иргэн,мөн   харьяалалгүй хүмүүс өөрсдөө хүсвэл нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болдог.

Та сайн дураар даатгуулах тохиолдолд нийгмийн даатгалын дараах төрлөөс  сонгож болно. Үүнд:

Тэтгэврийн даатгал;

Тэтгэмжийн даатгал;

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал зэрэг орно.

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах иргэд нийгмийн даатгалын байгууллагатай тохиролцон 2 талын гэрээ байгуулна. Гэрээнд шимтгэл тооцох сарын орлого, төлөх шимтгэлийн хэмжээ, хугацаагаа тодорхой тусгаж өгнө. Сайн дураар даатгуулах иргэдийн сард төлөх орлогын доод хэмжээ нь Засгийн газрын баталсан тухайн үед мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.

Сайн дурын даатгуулагч нь зөвхөн даатгуулсан төрлийн даатгалын сангаас л тэтгэвэр, тэтгэмж авна.

Үүнд:

Тэтгэврийн даатгалд даатгуулсан тохиолдолд:

өндөр насны тэтгэвэр;

тахир дутуугийн тэтгэвэр;

тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Тэтгэмжийн даатгалд даатгуулсан тохиолдолд:

хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж;

оршуулгын тэтгэмж;

жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан тохиолдолд:

тахир дутуугийн тэтгэвэр;

тэжээгчээ алдсаны тэтгэвэр;

хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж;

хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр авах эрхтэй.

Сайн дураар даатгуулагч нь ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3 ба түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалд даатгуулсан нөхцөлд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй. Энэ тохиолдолд сайн дурын даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсан өдрөөс нь эхлэн түүний эмнэлгийн хуудсанд бичигдсэн ажлын нийт өдөрт ногдох тэтгэмжийг оршин суугаа аймаг, сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас тогтоож олгодог байна. Иргэн та энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтсээс аваарай.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.