Наадмын билет, зөвшөөрлийн  үнэ  тодорхой боллоо
2011.06.14

Наадмын билет, зөвшөөрлийн үнэ тодорхой боллоо

Энэ жилийн хувьд үндэсний их баяр наадам хэд хэдэн ой зэрэг тохиож байгаагаараа онцлог билээ.Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос наадмын билет,зөвшөөрлийн үнийг баталлаа.

vibnaadamТөв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр өдрийн билет секцээсээ хамаарч 13-24 мянган төгрөгийн үнэтэй байна. Тухайлбал, 1, 2, 3, 4, 14, 15, 16, 17-р секц 24 мянга, 9, 10-р секц 15 мянга, 6, 7, 8, 11, 12, 13-р секц нь 13 мянган төгрөгийн үнэтэй.
Автомашины А, Д, Ж зөвшөөрөл 20 мянга, Б 15 мянга, Ү, М 10 мянга, Г 8000, М зөвшөөрөл 3000 төгрөгийн үнэтэй байна. Баяр наадмыг сурвалжлах сэтгүүлчдэд олгодог мандатны үнэд өөрчлөлт ороогүй агаад дотоодын сэтгүүлчид 15 мянган төгрөг, гадаадын сэтгүүлчид 100 ам.долларын хураамж төлөх юм. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны салбар хороо сэтгүүлчдийн нэрсийг энэ сарын 20-ныг хүртэл хүлээн авах юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.