Зусланд явах нэмэлт автобуснууд маргааш үйлчилгээнд гарна
2011.06.14

Зусланд явах нэмэлт автобуснууд маргааш үйлчилгээнд гарна

Нийслэлийн Нийтийн тээврийн газраас зуслангийн чиглэлд зуны улиралд нэмэлт автобус гаргадаг. Харин энэ жилийн хувьд нэмэлт abtobusавтобуснуудыг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн үйлчилгээнд гаргахаар  боллоо. Одоогоор зуслан хооронд  явж байгаа Шаргаморьтын 16, Санзайн хоёр автобус бий.Үүн дээр нэмээд их болон бага багтаамжийн 22 автобусыг гаргахаар боллоо. Ингээд нийт том бага оврын 38 автобус зуслангийн иргэдэд үйлчлэхээр болж байна.

Бага оврын 20 автобусны хувьд  таван чиглэлд явна.Тодруулбал, Баянбулаг, Өвөргүнт, Майхан толгой, Яргайт, Гоодой гэсэн чиглэлд иргэдэд үйлчлэх юм. Харин зорчих үнэ нь  Өвөргүнт, Майхан толгой руу 600 төгрөг, Баянбулаг, Яргайт Гоодой руу 500 төгрөгөөр явна. Харин их багтаамжийн автобус Шарга морьт болон Жигжидийн чиглэлд 500 төгрөгөөр үйлчилнэ. Үүнээс гадна хүүхдэд 200 төгрөгөөр үйлчлэх ажээ.

Т.Наранцэцэг


 

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.