Иргэд цахим үнэлэхтэй болно
2011.06.14

Иргэд цахим үнэлэхтэй болно

Өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

uih_2010Хэлэлцүүлгийн үеэр иргэдийг цахим үнэмлэхжүүлэх ажлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгсөн юм. Иргэдийг цахим иргэний үнэмлэхтэй болгох ажилд зориулан 10 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Одоогийн байдлаар цахим иргэний үнэмлэхжүүлэх ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа. Иргэдэд олгох цахим үнэмлэх нь иргэний талаархи бүхий л мэдээллийг багтаасан, хамгаалалтын хувьд өндөр түвшинд хийгдсэн нууцлалтай байх юм. Манай улсад хэрэгжүүлэх цахим үнэмлэхний системийг Герман, Бельги, Гонк Конг зэрэг олон орон хэрэглэдэг байна.


Мөн байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр Дорноговийн Сайншандад байгуулах аж үйлдвэрийн паркийн асуудлыг УИХ-ын гишүүн Н.Ганбямба хөндсөн юм. Энэ ажил эхэлж байгаа ерөнхий төлөвлөгөө нь гарсан хэдий ч бодлогын хувьд тодорхойгүй байгаа учир Засгийн газар үүнд анхаарал хандуулах хэрэгтэйг санууллаа.

 

Сайншандад Аж Үйлдвэрийн парк байгуулах талаар Засгийн газраас 299, 300, 118 тоот тогтоол болон 52 тоот тэмдэглэлүүд тус тус гаргасан байна. Аж үйлдвэрийн парк байгуулах ажлын хүрээнд Сайншандад цементийн үйлдвэр, коксын үйлдвэр, үрлэн төмрийн үйлдвэр, брикетэн төмрийн үйлдвэр, нүүрс хийжүүлэх болон газрын тос боловсруулах зэрэг есөн томоохон обьектыг эхний ээлжинд барих төлөвлөгөө гарсан байна. Аж үйлдвэрийн парк байгуулах нь олон жил яригдаж байгаа асуудал одоо ажил хэрэг болгох цаг болсныг гишүүд хэлж байлаа. УИХ-ын гишүүн Н.Ганбямба хэлэхдээ, манай улс одоо байгалийн баялаг, түүхий эдээ боловсруулах гаргах цаг болсон. Түүхий эдийг боловсруулаагүй гаргаж байгаа нь манай улсын аж үйлдвэрийн салбар, эдийн засгийн  хөгжлийг хойш татах шалтгаан болж байгааг хэлсэн болохыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.