Цалин хөлсний бодит байдлыг шалгана
2011.06.15

Цалин хөлсний бодит байдлыг шалгана

Цалин хөлсний улсын үзлэг" зохион байгуулах шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос гаргалаа.Үзлэгийг уул уурхай, ашигт малтмал, эрчим хүч, барилга, зам тээвэр, холбоо, худалдаа, үйлчилгээний чиглэлээр орон tsalinнутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компани, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулан нийслэл, бүх аймагт  шалгалт явуулна.

Энэ үеэр аж ахуйн нэгж, байгууллагад цалин хөлсний талаарх хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, хамтын гэрээний хэрэгжилтэд дүгнэлт өгөх юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлс олгосон зөрчил илэрвэл засаж арилгуулах, цалингийн асуудлыг хамтын гэрээгээр зохицуулах зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх, хөдөлмөрийн үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор энэхүү үзлэгийг зохион байгуулж байгаа ажээ. Улсын үзлэг хийх бүрэлдэхүүнд НХХЯ, МХЕГ, Ажил олгогч эдийн нэгдсэн холбоо. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл багтжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.