Жолоочийн мэргэшлийн үнэмлэхийг ирэх долоо хоногоос олгоно
2011.06.15

Жолоочийн мэргэшлийн үнэмлэхийг ирэх долоо хоногоос олгоно

Нийтийн тээвэр, хот хоорондын зорчигч тээвэр, жуулчны бааз зэрэг үйлчилгээнд ажиллаж буй жолооч нар заавал мэргэшлийн шалгалт өгч үнэмлэх авах ёстой болсон тул энэ сарын 1-нээс үнэмлэхгүй жолооч нарыг нийтийн тээвэрт явуулахгүй байх журам hot-hoorond-2гаргасан. Албаны хүмүүс өнгөрсөн долоо хоногоос мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг өгч эхлэх байсан ч одоо хэр олгоогүй байна. Учир нь санхүүгийн бэрхшээлээс удааширч байгаа аж. Харин ирэх даваа гаригаас жолооч нарт үнэмлэхийг нь олгож эхлэхээр болжээ. Нэн түрүүнд шалгалтад тэнцсэн 1200 орчим жолоочийн үнэмлэхийг хэвлэх юм байна.

Үнэмлэхний бэлдэцийг Японоос захиалдаг бөгөөд энэ жил нийт 39 сая төгрөгийн бэлдэц авахаар гэрээ хийжээ. Гэтэл төсвөөс их хэмжээний мөнгө өгөх боломжгүй учраас тасалж шилжүүлэхээр болжээ. Ачааллыг бууруулах үүднээс энэ сард дөрвөн сая төгрөгийн арван хор ирсэн ч хүрэлцээгүй аж. Өнгөрсөн пүрэв гаригт нийлүүлэгчидтэй тохиролцон дахин 3.9 сая төгрөгийн хор шилжүүлсэн байна. Энэ баасан гаригт зургаан хор, зургаан багц наалт ирнэ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.