Монгол улс тамхины хэрэглээгээрээ дэлхийд эхний аравт ордог
2011.06.15

Монгол улс тамхины хэрэглээгээрээ дэлхийд эхний аравт ордог

Манай улс дэлхийн 30 гаруй орноос тамхи импортолдог.Үүний ихэнхийг нь Казакстан, Украин, ОХУ, БНСУ, Сингапур зэрэг орноос импортолдог аж. Монгол Улсын нийт хүн амын 47 хувь нь тамхи татдаг байна. Үүнээс эрэгтэй 60, эмэгтэй 40 хувь байдаг аж. Манай tamhiулс дэлхийн хэмжээнд тамхины хэрэглээгээрээ тэргүүлэх 10 орны тоонд ордог. Мөн тамхинаас үүдэлтэй нас баралтаар хоёрт, архинаас үүдэлтэй нас баралт тавд жагсдаг аж. 2003 оны "Дэлхийн залуучуудын тамхины хэрэглээний судалгаа"-нд хамрагдсан өсвөр үеийнхний 15.2 хувь нь тамхи татдаг ба тэдний олонх нь 13-15 насандаа тамхи татаж эхэлдэг байна.

Үндэсний статистикийн газрын 2001-2008 оны тоо баримтаар Монгол дахь тамхи үйлдвэрлэлт 2007 онд 1.4 сая, 2008 онд 1.6 сая ширхэг болтлоо өсжээ. Харин дүнсэн тамхины импорт нь 2007 онд 0.1 сая ширхэг хүрэхгүй байсан аж. Гэтэл 2008 онд энэ үзүүлэлт өссөн байна. Үүнээс үзэхэд тамхины үйлдвэрлэлт, импорт жилээс жилд өсөж  байгаа юм. Нэг монгол хүнд ногдох тамхины  хэмжээ 1995 онд 65.7 сая ширхэг нь жил ирэх тусам өссөөр 2000 онд энэ тоо 1746.2 сая ширхэгт хүрсэн байдаг аж. Статистик тоон баримтаас харахад Монгол Улсын хүн амын тал хувь нь тамхи татдаг гэсэн үзүүлэлттэй гарчээ. Өөрөөр хэлбэл, хоёр хүний нэг нь тамхи татаж байна гэж ойлгож болох юм. Харин үлдсэн хүмүүс нь тамхичдын татаж буй тамхины утаанд хордож байгаа буюу дам тамхидалтад өртөж байна.

Төрөөс тамхины татварыг тасралтгүй нэмэгдүүлэх, хүүхдүүдийг тамхинд орохоос сэргийлэх, тамхины хэрэглээг бууруулах зэрэг олон бодлого баримталж ажилладаг. Одоо мөрдөж байгаа Тамхины хяналтын тухай хуульд тамхи ширхэглэн худалдахыг хориглосон, зар сурталчилгаа ивээн тэтгэх, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаанд хориг тавьсан.Тамхи худалдан авч болох насыг дээшлүүлж 18 болгосон гээд эерэг заалтууд байдаг. Харамсалтай нь энэ бүхэн хэрэгждэггүй. Иймээс хүн амын дунд тамхидалт ихсэхэд нөлөөлж байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.