Элсэлтийн шалгалт маргааш орон даяар эхэлнэ
2011.06.16

Элсэлтийн шалгалт маргааш орон даяар эхэлнэ

Их дээд сургууль, коллежид элсэгчдийн ерөнхий шалгалт маргааш орон даяар эхэлнэ. Зургаадугаар сарын 17-ны 10.00 цагаас shalgaaгазарзүйн хичээлээр эхлэн хими, англи хэл, 18-нд Монголын түүх, математик, биологи, 19-нд физик, монгол хэл, орос хэл, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтыг авах юм байна.
Энэ онд нийт 39043 шалгуулагч бүртгүүлсэн байна. Улсын хэмжээнд нийт шалгалтын 47 байр бэлтгэсэн ажээ. Шалгалтад орохдоо шалгуулагчид бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримтуудыг бүрдүүлж элсэлтийн ерөнхий шалгалтын дүрэм журамтай сайн танилцсан байх шаардлагатай.  ЭЕШ-ын дүнг ирэх сарын 1-ны өдрийн 09.00 цагт www.ees.mn сайтад байрлуулна. Мөн сарын 1-5-ны хооронд шалгуулагчдад элсэн орох сургуулийн батламжийг тараах ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.