Зарим автобусны чиглэлд өөрчлөлт орлоо
2011.06.16

Зарим автобусны чиглэлд өөрчлөлт орлоо

Залуучуудын өргөн чөлөө буюу Засгийн газрын ордны зүүн хойд уулзвараас баруун хойд уулзвар хүртэлх автозамын хөдөлгөөнийг энэ сарын 22 хүртэл хааж байна.Үүнтэй уялдуулан нийтийн тээврийн газраас энэ чиглэлийн том оврын автобусны чиглэлд өөрчлөлт оруулжээ.

abtobusТухайлбал, "Өнөр хороолол-ХӨСҮТөв", "3,4-р хороолол-Сансар",   "Баруун   салаа МУИС-БЗД-ийн зургадугаар хороо", "3,4-р хороолол-ХӨСҮТөв","Их наран-МУБИС", "Мах импекс-Улаанхуаран" гэсэн чиглэлийн автобус баруун чиглэлээс ирэхдээ Засгийн газрын баруун хойд уулзвараар Сүхбаатарын гудамжинд орж Бага тойруугийн замаар явна. Ингээд дөрөвдүгээр дэлгүүрийн урд уулзвараас Их сургуулийн гудамжинд орж Засгийн газрын зүүн хойд уулзвар хүрч тус тусын үндсэн чиглэлээрээ явах юм байна.

Харин "Баянхошуу-МУБИС", "Яармаг-МУБИС", "Сансар-Ш, IV хороолол", "Нисэх-МУБИС", "Мах импекс-Улаанхуаран" гэсэн чиглэлийн автобус зүүн чиглэлээс ирэхдээ Засгийн газрын зүүн хойд уулзвараас Их сургуулийн гудамжинд орж Бага тойруугийн замаар Метромолл их дэлгүүрийн баруун урд уулзвараар яван Засгийн газрын баруун хойд уулзвар хүрч үндсэн чиглэлээр явах аж.

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.