Гэр хорооллын нойл, муу усны нүхийг ариутгаж байна
2011.06.16

Гэр хорооллын нойл, муу усны нүхийг ариутгаж байна

Улаанбаатар хотын хөрсний бохирдол 80 хувиас давсан гэсэн судалгаа гарсан байна. Нийслэлийн нийт хүн амын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Сүүлийн жилүүдэд хамгийн их эрчтэй явагдаж байгаа зүйл бол хөрсний бохирдол юм.Тиймээс нийслэлийн 180 мянга гаруй жорлон, horsмуу усны нүхийг энэ зундаа багтаж ариутгахаар болсон. Эхний ээлжид нийслэлийн төвийн зургаан дүүргийн айл өрхийн муу усны нүхийг ариутгах юм.

Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах ажлыг БОАЖЯ-аас НЗДТГ-т тавьж,санхүүжилтийг яамны “Цэвэр агаар сан”-гаас  гаргаж байгаа юм.Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ариутгал халдваргүйжүүлэлтийн «Ирвэс интертрейд» ХХК ажиллаж байна Жорлон, муу усны нүхийг «Тамир эм» био бэлдмэлээр ариутгах юм. Энэ бэлдмэл нь ахуйн хэрэглээнд хэрэглэж болох хүнд хоргүй,үр дүн сайтай ариутгагч бодис аж.Үүнийг хэрэглэснээр ахуйн хэрэглээнээс ялгарсан органик бохирдол ихтэй өтгөн шингэн ялгадсыг задалж, ялзмагжуулан цэвэршүүлж, хүрээлэн буй орчинд хортой хий ялгарахаас сэргийлэн, агаар дахь шивтрийн хий хөрс болон усны бохирдлыг эрс багасгаснаар бидний амьдрах орчин эрүүлжих ач холбогдолтой. 180 мянган литр био бэлдмэл бэлтгэн нийлүүлэхэд 1.3 тэрбум төгрөг, айл өрхийн жорлон муу усны нүхийг цэвэрлэх ажилд 200 сая төгрөг зарцуулах бөгөөд нийтдээ 1.5 тэрбум төсөвлөгджээ.Төсөл эрчимтэй эхэлсэн бөгөөд наадмаас өмнө дуусах гэнэ. Одоогийн байдлаар гэр хорооллын айл өрхийн 5 орчим хувь ариутгалд хамарчээ. Харин иргэд энэ ажлыг дэмжиж идэвхтэй оролцох хэрэгтэйг холбогдох байгууллагаас анхааруулсан юм.

Цэвэр улсаас зохион байгуулж байгаа ажил учраас айл өрхүүдээс ариутгалын ямар нэгэн төлбөр авахгүй.

 

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын 89 хорооны гэр хорооллын 180.0 мянган айл өрхийн жорлон, муу усны нvхийг ариутгана.

Vvнд:
1. Баянзүрх дүүрэгт - 21 хороо
2. Сонгинохайрхан дүүрэгт - 23 хороо
3. Чингэлтэй дүүрэгт - 13 хороо
4. Сүхбаатар дүүрэгт - 11 хороо
5. Хан-Уул дүүрэгт - 13 хороо
6. Баянгол дүүрэгт - 8 хороо

 

Ариутгал халдваргүйтгэлийн ажлыг 2011 оны 6-р сарын 12-ны ням гаригт хотын төвийн дүүрэгт эхлээд байгаа ба 2011 оны 7-р сарын 10-ны өмнө дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.