Барилгын материалын үнэ өсөх хандлагатай байна
2011.06.17

Барилгын материалын үнэ өсөх хандлагатай байна

Монгол улсын хэмжээнд барилгын материалын үнэ өсөх хандлагатай байна. Энэ жил өмнөх оныг бодвол  барилгын материалын үнэ дунджаар 200 төгрөгөөр өссөн байна. Цаашдаа ч өсөх хандлагатай байна. Шатахууны  эрэлт ихсэж үнэ өссөн нь тээвэрлэлтэд нөлөөлж эхэлжээ.Тээвэрлэлт урд хөршид бараг гурав дахин нэмэгдсэн байна.

Урин дулааны үе эхлэхэд хот хөдөөгүй бүтээн байгуулалтын ажил эхэлдэг билээ. Ялангуяа хавраас намрыг дуустал албан barilcinбайгууллага, айл өрх ,иргэдийн гол ажил нь барилга заслын ажил байдаг. Хүн бүхэн амьдрах, ажиллах орчноо сайжруулж янзлах ажлыг энэ л 3-4 сарын хугацаанд амжуулахыг зорьдог билээ.

Нийслэлийн барилгын материалын гол цэг болох зуун айлд үнэ ханш ямар байгааг иргэн танд хүргэе.

Өнөөдрийн байдлаар: Элс (1 шуудай) -1000 төг, Хайрга (1 машин) - 35 мянга төг ,Шохой кг - 3500 төг,  Замаск кг-4000төг, Пракетан шал (м.кв) 10.000-21.000 төг, Модон хаалга - 5000-240.000 төг, Бүргэд хаалга -150.000-540.000 төг, Обой боодол: Герман 5000-13500 төг, Хятад, Тайванийнх 8000-с 35 мянган төг, Эмульс - 35 мянгаас 65 мянган төг, (Солонгос, Хятад) Будаг 1кг) - 2000- 3800 төг, (Орос, Солонгос) Цемент-7500-8000 төг, Крант-12.000-45.000 төг ,Абжур-10.000-45.000 төг ,Плитан цавуу -11 мянган төг, Плита: Хана - 900-15.000 төг,Шал-700төг,Эмжээр - 2300 төг, Лампер: Энгийн 4500 төг, (4 метр) ,Гоёлын 7500 төг Цонх (м2) - 80000-160000 төг байна.

Бусад гол хэрэгцээтэй материалууд нь чанар, өнгө үзэмж болоод аль улс оронд үйлдвэрлэгдсэнээс хамаарч үнэ нь харилцан адилгүй байна. Барилгын материалын барааг ихэвчлэн урд хөршөөс оруулж ирдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд хэрэглэгчид чанарыг голчилдог болсон болохоор Орос, солонгос, Герман, Япон зэрэг орны бараа материал монголын зах зээлд давамгайлах хандлагатай болжээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.