Согтууруулах ундааны үйлдвэрийн тоо  буурчээ
2011.06.17

Согтууруулах ундааны үйлдвэрийн тоо буурчээ

Мэргэжлийн хяналтын газраас согтууруулах ундаа үйлдвэрлэдэг үйлдвэрүүдэд шалгалт хийлээ. Шалгалтад согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл авсан спиртийн ес, архины 32, дарсны тав, шар айрагны 12, нийт 58 үйлдвэр байгаагаас 42 аж arhi-10ахуйн нэгж буюу нийт үйлдвэрийн 72.5 хувь нь хамрагдсан байна. Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй спиртийн үйлдвэрийн тоог өмнөх онтой харьцуулахад 22.3 хувиар, архины үйлдвэрийн тоо 35.3 хувиар, шар айрагны үйлдвэрийн тоо 16.7 хувиар, дарсны үйлдвэрийн тоо 20 хувиар тус тус буурсан байна.

Шалгалтаар түүхий эд, хүнсний нэмэлт үйлдвэрлэлд хэрэглэсэн, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ, спирт хүлээн авах нөөцийн сав улсын баталгаажуулалтад хамрагдаагүй, архи болон спиртийн тоолуур дээр ашиглалтын бүртгэл, тэмдэглэл хөтлөөгүй зэрэг зөрчил гарчээ. Зөрчил гарсан найман үйлдвэрт хугацаатай албан шаардлага өгч, 12 аж ахуйн нэгжид мөнгөн торгууль ногдуулсан байна.

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.