Манай орны 72 хувь нь цөлжилтөд нэрвэгджээ
2011.06.17

Манай орны 72 хувь нь цөлжилтөд нэрвэгджээ

Дэлхий нийт өнөөдөр цөлжилтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байна. Монгол Улс 2007 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх олон улсын конвенцод нэгдсэнээс хойш жил бүр энэ өдрийг тэмдэглэх болсон. Энэ жил дэлхий даяар "Цөлжсөн газрын ойг сэргээн тэтгэнэ" stoljiltуриан дор тэмдэглэж байна. Манай цэнхэр гаригийн хуурай газрын 41 орчим хувийг цөл эзэлдэг бөгөөд хоёр тэрбум хүн энэ бүсэд амьдардаг гэнэ. Тэгвэл манай орны нийт газар нутгийн 72 хувь нь цөлжих аюулд нэрвэгджээ. Цаашид энэ тоо 90 хувь болж өсөх магад-лалтай хэмээн судлаачид үзэж байгаа аж.

Цөл гэдэг нь үржил шимээ алдаж ургамал, ан амьтан амьдрах нөхцөлгүй болсон аагим халуун, элс бүрхсэн бүс нутаг юм. Харин үүнтэй харьцуулбал манай говь ургамал амьтантай, баян бүрдтэй, өөрийн гэсэн эко системтэй ёстой л газрын диваажин гэмээр нутаг. Гэтэл дэлхийн дулаарлаас шалтгаалан сүүлийн жилүүдэд хуурайшилт явах болсноор говьд цөл үүсэх аюул нүүрлээд байна. Энэ л шалтгааны улмаас Монгол Улс 2010 оны дөрөвдүгээр сард "Цөлжилтийн эсрэг үндэсний хөтөлбөр"-тэй болсон юм. Хөтөлбөр хоёр үе шаттайгаар   хэрэгжих гэнэ.Тухайлбал, 2015 он хүртэл эрх зүйн орчин, зохион байгуулалтыг сайжруулах, цөлжилттэй тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх бол 2016- 2020 онд цөлжилтөд хүчтэй  өртсөн эмзэг бүс нутгийн доройтсон орчныг нөхөн сэргээх ажил хийх аж. Уг хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил 225 мянган га талбайд ногоон зурвас байгуулж суулгасан модны 90 хувь нь ургажээ.

Б.Мягмар

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.