АНУ-ын Сенат Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын ач холбогдлыг үнэлж тогтоол батлав
2011.06.17

АНУ-ын Сенат Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын ач холбогдлыг үнэлж тогтоол батлав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан тус улсын Сенат тогтоол гаргажээ. Уг тогтоолыг бүрэн эхээр нь орчуулан толилуулж байна.

АНУ-ын 112 дугаар Конгрессийн 1-р хуралдааны Сенатын тогтоол

oibamaaaМонгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Вашингтон хотноо айлчилж байгааг болон Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын хоорондын түншлэлийг нэмэгдүүлэхэд энэхүү айлчлал үүрэг гүйцэтгэж байгааг АНУ-ын Сенат дэмжиж, энэхүү тогтоолыг гаргаж байна.

АНУ-ын Сенатд

Ноён Керри (өөрийнхөө өмнөөс болон ноён Маккейн, хатагтай Мурковски, ноён Вэбб нарын өмнөөс) дараах тогтоолыг Сенатын Хороонд танилцуулав.

Тогтоол

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Вашингтон хотноо айлчилж байгааг болон Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын хоорондын түншлэлийг нэмэгдүүлэхэд энэхүү айлчлал үүрэг гүйцэтгэж байгааг АНУ-ын Сенат дэмжиж, энэхүү тогтоолыг гаргав.

АНУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газартай 1987 оны 1 дүгээр сард дипломат харилцаа тогтоож, улмаар 1988 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн.

 

Монгол Улсын төр засаг 1990 онд нэг намын тогтолцоотой коммунист засаглалыг халж, ардчилал, зах зээлийн өөрчлөлт шинэчлэлийг тунхагласан.

 

Ашиг сонирхол, үнэт зүйлс дээрээ тулгуурлан АНУ-ын Засгийн газар Монгол Улс дахь эдийн засаг, улс төрийн шинэчлэлийг хөхиүлэн дэмжиж, үүнд нь 1991 оны сүүлчээс эхлэн дорвитой хувь нэмэр оруулж, урт хугацаанд хамтран ажиллаж байна.

1991 онд АНУ:

(1)   Монгол Улстай хоёр талын худалдааны хэлэлцээр байгуулснаар худалдааны энгийн харилцаагаа сэргээсэн,

(2)   Энх тайвны корпусын хөтөлбөрийг  Монгол Улсад хэрэгжүүлснээр 1991 оноос хойш тус улсад нийт 869 сайн дурынхан ажиллаад байна.

 

АНУ “байнгын энгийн худалдааны харилцаатай орон” гэсэн статус Монгол Улсад 1999 онд олгосон.

Олон улсын байгууллагууд үүний дотор Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг байгууллагад Монгол Улсын Засгийн газар оролцоогоо нэмэгдүүлж байна.

АНУ-ын “Ардчиллын түншлэлийн хөтөлбөр” 2007 оноос ил тод байдал, хууль тогтоох засаглалын бие даасан байдал, мэдээлэл олж авах эрх чөлөө, төрийн удирдлагын чиглэлээр парламентын туслалцаа Улсын Их Хуралд үзүүлэх хөтөлбөр эхлүүлсэн.

Монголын ард түмэн чөлөөт, шударга, ардчилсан Ерөнхийлөгчийн сонгуулиа 2009 оны 5 дугаар сарын 24-нд тайван замаар явуулж, сөрөг хүчин болох Ардчилсан намын нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгосон.

2011 оны 7 дугаар сард Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн тэргүүний суудлыг 2 жилийн хугацаатай хүлээн авна.

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дахь уулзалтыг Монгол Улс Улаанбаатар хотноо 2013 онд зохион байгуулна.

 

Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Засгийн газартай хамтран дэлхий дахины терроризмтэй тэмцэх тэмцлээ үргэлжлүүлж байна.

 

Монгол Улс Ирак руу 2003-2008 онд 990 цэргийн бие бүрэлдэхүүн илгээсэн бөгөөд одоо Монголын 190 цэргийн бие бүрэлдэхүүн Афганистанд алба хааж байна.

2010 онд Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын 2 дугаар түвшний эмнэлгийг Судан Улсын Дарфур хот руу илгээсэн.

 

Монгол Улсын Засгийн газар цэргийн бие бүрэлдэхүүн илгээн, олон улсын энхийг сахиулах хүч чармайлтыг идэвхтэй дэмжиж ирсэн нь:

1.Сьерра Леон Улсын Тусгай шүүхийг хамгаалах,

2.Косово дахь НАТО-гийн үйл ажиллагааг дэмжсэн,

3.Африкийн хэд хэдэн оронд НҮБ-ын үйл ажиллагааг дэмжсэн.

Монгол Улсын Засгийн газар Аляскийн Үндэсний Гвардтай 2003 оноос амжилттай түншилж байгаагийн дотор хүмүүнлэгийн болон энхийг сахиулах үйл ажиллагаа багтаж байгаа.

 

Зүүн хойд Ази, Төв Азид энх тайван, тогтвортой байдлыг хангах талаар АНУ, Монголын төр засаг нийтлэг сонирхолтой байна.

Монгол Улс цөмийн зэвсэггүй орон байх үүрэг хүлээн Цөмийн зэвсэггүй байх хэлэлцээрүүдийг Монгол Улсын Засгийн газар 1991, 1992 онд байгуулсан.

2010 онд Монгол Улс:

1.Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн удирдах зөвлөлийн

дарга болсон.

2.Цөмийн туршилтыг цогцоор нь хориглосон гэрээний байгууллагын

хурлыг зохион байгуулсан.

Цөмийн эрчим хүчийг иргэний салбарт энхийн замаар ашиглах талаар хамтын ажиллагааг дэмжих харилцан ойлголцлын санамж бичигт АНУ, Монгол Улс 2010 онд гарын үсэг зурсан.

 

АНУ-ын Цөмийн аюулгүй байдлын үндэсний захиргаа, Монгол Улсын Засгийн газрын Цөмийн энергийн агентлаг хамтран алан хядах болзошгүй довтолгоонд хариу үзүүлэх механизмын талаар сургалт амжилттай зохион байгуулсан.

1991-2011 онд:

1.Уул уурхайн салбарыг оролцуулаад бизнес, санхүүгийн зах зээлийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах,

2.Хүлэмжийн хийн ялгаралтыг багасгахыг дэмжих,

3.Сайн засаглалын хөтөлбөрийг дэмжих чиглэлээр АНУ-ын Засгийн газар Монгол Улсад туслалцаа үзүүлж ирлээ.

 

Өмчлөх эрх, техник мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, тээвэр, эрчим хүч, байгаль орчин дээр төвлөрөн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах зорилгоор АНУ-ын Мянганы сорилтын корпораци Монгол Улстай 2007 онд гэрээ байгуулсан.

 

Төмөр замын дэд бүтцээ сайжруулах Монгол Улсын төлөвлөгөө нь худалдаа, хөрөнгө оруулалтын түншүүдээ төрөлжүүлэх, эрдэс баялгаа экспортлох шинэ зах зээлүүдийг нээх, Монгол Улсыг Ази, Европын хооронд гүүр болгож байна.

 

АНУ Монгол Улсын дараах хүч чармайлтад тусалж ирэв. Үүнд:

1.Дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөг бууруулах,

2.Банк, уул уурхайн салбарт онцгойлон анхаарч, эдийн засаг, худалдаа, эрчим хүчний чиглэлийн сайн бодлогыг дэмжих,

3.Арилжаа, худалдааны хуулийг боловсронгуй болгохыг дэмжих,

4.Монгол Улсын энхийг сахиулах болон цэргийн бие бүрэлдэхүүнтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх.

2010 оны нэгдүгээр сард:

1.АНУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар боловсролын  солилцооны боломж, бололцоог дэмжихээр тохиролцсон.

2.Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам АНУ-Монголын Фулбрайт хөтөлбөрийг санхүүгийн хувьд дэмжих амлалт өгсөн.

3.2010 оны санхүүгийн жилд АНУ-Монголын Фулбрайт хөтөлбөрт олгох төсвийн хуваарилалтыг нэмэгдүүлэх гэж байгаагаа АНУ-ын Төрийн департамент мэдэгдсэн.

2011 онд Монгол Улс тусгаар тогтнолынхоо 100 жилийн ойг тэмдэглэж байна.

 

2011 оны 6 дугаар сарын 16-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Конгрессийн удирдлагууд, их сургуулийн профессорууд, бизнесийн салбарын төлөөлөгчидтэй уулзана.

Бидний нийтлэг ашиг сонирхол, үнэт зүйлсийг онцлон тэмдэглэхээр АНУ-ын Дэд  Ерөнхийлөгч Жозеф Байдэн Монгол Улсад 2011 оны сүүлээр айлчлахаар төлөвлөсөн.

Тиймээс:

1.АНУ-ын Сенат энэхүү тогтоолыг баталсугай:

Тогтоох нь:

(1)   Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Вашингтон

хотноо хийж буй түүхэн айлчлал нь АНУ, Монгол Улсын төр засаг, ард түмнүүдийн хоорондын нөхөрлөл нэмэгдэж байгааг баталгаажуулж байна;

 

(2)   Монголын ард түмэн, Монгол Улсын Засгийн газар ардчилсан

өөрчлөлт, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, ил тод байдал, хууль ёсыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг хамгаалах талаар үргэлжлүүлэн ажиллаж байгааг сайшаан тэмдэглэж байна;

(3) АНУ-ын Засгийн газар:

А/ Эдийн засгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихээ

үргэлжлүүлэх,

Б/ Хоёр орны хөгжил цэцэглэлтийг дэмжихийн тулд хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх дараагийн алхмуудыг авах хэрэгтэй;

(4) Эдийн засгийн тогтолцоогоо сайжруулж, хөгжлөө хурдасгах чиглэлээр Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын Сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран ажиллахад нь Монгол Улсын Засгийн газрыг АНУ-ын Засгийн газар үргэлжлүүлэн дэмжих ёстой;

(5) АНУ-ын Засгийн газар Монгол Улстай одоо байгаа боловсрол, соёл, хүмүүс хоорондын харилцаа, солилцоог үргэлжлүүлэн өргөтгөх ёстой

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.